Ахуйн хэрэглээний бодис бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө хийгээд сурна гэдэг бол мөнгөтэй, цаг завтай хүний эко моод дуурайж хийж байгаа үйлдэл биш юмаа. Манай гэрт өнөөдөр яг одоогийн байдалаар хэдэн ширхэг гаднаас ирсэн бодис байна вэ гэдгээ эхлээд тоолоод үз. Айл болгонд шүдний оо, саван шампунь, бие угаагч, угаалтуур жорлон цэвэрлэгч, аяга таваг угаагч шингэн хувцасаа угаадаг боок нтр гээд лав л дор хаяж арваад бодис бий. Бүгд ихэнхдээ аюултай бодис агуулсан гадаадаас ирсэн хүчит ихэвхит хүнд элементүүд агуулсан бодис байдаг.

Найрлагыг нь нэг хальт ч болтугай харж үзсэн үү? Аль нь хортой аль нь хоргүй вэ гэдгийг ялгаж салгаж мэдэх үү? Харь гүрнүүдийн лаборториуд өөрийнхөө өндөр мэдлэгтэй иргэдэд зориулж зардаггүй бодисуудаа, юм мэдэхгүй жижиг ядуу буурай орнуудын иргэд дээр ахуйн
хэрэглээгээр нь далимдуулж элдэв туршилт хийж явдагийг мэдэх үү? Харамсалтай нь ийм л байдаг юм. Бид улс орон эх орон Их Монголынхоо Төр засаг, байгаль дэлхий үр хүүхдээ гэсэн үнэн сэтгэлтэй л юм бол бүхнийг өөрчлөх бүх эрх мэдэл бидэнд өөрсдөд нь байна. Тэнгэрийн элч шидэт дохиураа барьж ирээд сайхан болгочихгүйгээс хойш хүн болгон өөрийн үүрэг хариуцлагаа мэдэж амьдрал ахуйгаа тэгшитгэх нь хамгаас чухал юмаа. Ахуйн хэрэглээгээ өөрсдөө хийж сурснаараа бид алсаараа асар олон зүйлд нөлөөлж чадна.


Үүнд
1. Хүний байгаль экологийн боловсрол. Ахуйн хэрэглээнийхээ найрлагыг ойлгохгүй мэдэхгүй байж химийн хичээл дээр элдэв элемент томьёо нэгтгэж тэрнийгээ шалгалтаа өгчингүүтээ ор тас мартдаг тийм хичээлээр яах юм? Өөрсдөө хийгээд сурчихвал боловсролын системд маш сайн нөлөөлж химийн хичээлийн агуулга ч бодит байдалтайгаа нийцэж сурагчиддаа хүрнэ. Хүүхдүүд химийн хичээлдээ дуртай ойлгодог болно. Хүн болгон байгалийн элемэнтүүдийн чадварыг ухамсарладаг болно.

2. Хүний эрүүл мэнд Харьд үйлдвэрлэсэн ахуйн хэрэгцээний хүнд метал агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээ больсноор хүний биеийн хор тайлагдана. Химийн бодисны шууд үйлчилдэг хиймэл үнэр, шууд задалдаг чадвар нтр өнөөдөр биед мэдэгдэхгүй ч нас явсны дараа хүний тархины үйл ажиллагаанд аймшигт муу нөлөөтэй гэдгийг ухамсарлана. Үр хүүхэддээ гай болсон өмдөндөө бааж шээдэг, барьсан тавьснаа мэдэхээ байчихсан насан туршдаа ийм бүтээгдэхүүн хэрэглэсэн алзаймар паркинсонтой европ өвгөд эмгэд шиг болохыг хүсэхгүй л юм бол одооноос арга хэмжээ авцгаасан дээр.

3. Улс орны эдийн засаг Өнөөдөр бид ихэнх бодиснуудыг урд хөршөөс авч байна. Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд ч гэсэн ихэнхдээ хятад технологи найрлагаар хийгдсэн байдаг. Өр зээлэнд орон барин энд тэндхийн элдэв бодис авчирч хөрс агаараа бохирдуулдагаа болих чадвар эрх мэдэл бид бүхэнд бүгдээрэнд нь байна. Харийн юманд хөлбөрч бэлэнчилсэн хүмүүс дотоод хүч чадал нөөц бололцоогоо ухамсарлах огт чадваргүй болсон байна. Хэрэглэж дуусаад муу усны хоолойгоор ороод алга боллоо, бидний асуудал шийдэгдлээ гэж хамар доорхио харсан өчүүхэн сэдэлээ өөрөөр хараад үзэх хэрэгтэй байна. Хүнд металтай бодисууд устайгаа холилдож явсаар ус суваг ашиглалтын газар очно. Ус сувгийн газар энд байгаа элемэнтүүдээс илүү хортой метал хийж байж тэрнийг цэвэрлэх хэрэгтэй болно. Хүнд металтай усаа эргээд бидэнд шахна. Бид мэдэхгүй ахиад хэрэглэнэ.
Ийм аймаар хурдацтайгаар ихсэж байгаа хүний биед хөнөөлтэй хорт бодисуудыг сүүлдээ цэвэрлэж дийлэхээ болино. Дахиад ус цэвэрлэх шинэ станц барих хэрэгтэй болно. Улс чинь мөнгө байхгүй уул усаа барьцаалан байж гадаадаас зээл өр тавин авах хэрэгтэй болно. За ингээд тийм юм нэхэж дахиад Сүх жанжины талбай дээр очин өлсгөлөн зарлаж бахирч суухуу?

4. Олон улсын санхүүгийн хаанчлал дэлхийд дэглэмээ тогтоосон үндэстэн дамнасан корпорациудыг хүчгүй болгох Unlilever, Procter and Gambleмэтийн бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр Монгол айл болгон хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл тэд бидний идэж уух өмсөж зүүх хэрэглээг тэд нар хянаж байнаа гэсэн үг. Хөдөлмөрлөж олсон мөнгөө тэдний хийсэн нэмүү өртөг ашигт өгөөд тэд корпорациудыг улам хүчжүүлээд байна гэсэн үг. Эдгээр корпорациуд Монгол хүний гень эрүүл мэнд боловсролд шууд нөлөөтэй байна гэсэн үгээ. Бид тэдний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээ байчихад л хоромын дотор эдгээр корпорациудын Монголд нөлөөлөх улс төр эдийн засагийн нөлөө, Монгол Төрд учруулах дарамт алга болно. Монгол Төр өөрөө бие даах нөхцөл бүрэлдэнэ.

5. Дотоод нөөцөө дайчлах хүч ихсэнэ. Ахуйн бүтээгдэхүүнээ өөрсдөө хийж сураад энэ нь үндэсний хөдөлгөөн болсон цагт Монгол айл болгон гаднаас хамааралтай бүх хэрэглээнийхээ зүйлсийг эргэж харж дотоод нөхцөл бололцоогоо нээх боломж үүснэ. Цаашлаад өөрсдөө хувцас хунар браа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлснээр юмны үнэ болон цэнийг мэддэг болно.

Үнийг нь төлөөд авчиж чадаж байгаа ч цэнийг нь мэдэхээ байсан улс болжээ бид. Үнэ болон цэнэ хоёр ямар ялгаатай вэ? Ганц жинсэн өмд хийхэд 8000 литр ус ордог гэдгийг бид огт мэддэггүй. Өмд 10 доллар байлаа гэхэд 8000 литр усны цэнэ юу вэ? Өөрөөр хэлбэл өмсөж зүүж хэрэглэж яваа болгон маань байгаль эхийн эд эсээр бүтдэг гэдгээ ойлгож эхлэнэ.

6. Монгол хүний үнэлэмж сэргээгдэнэ. Өөрөө бүхнээ хийдэг болохоор Монголчуудыг дэлхий мэддэг болно. Дэлхийд нэгт ордоггүй юмаа гэхэд бүс нутагдаа өөрөө хийсэн бүтээгдэхүүн хэрэгэдэг болчихсон нөхцөлд Дэлхий дахин Монгол хүнийг хүндэтгэдэг болно. Эх орныхоо нэрийг гадаадад дуурсгана гэдэг чинь гадаадад болдог ганц нэг уралдаан тэмцээнд түрүүлэхийн нэр биш, бүх ард олноороо үнэт зүйлсээрээ нэгдэж чадах үйл явцыг хэлдэг
юмаа. Бид бүхэнд бүх боломж нь бий.

7. Хамтын хариуцлагаа ухамсарладаг болно. Хэзээ нэгэн цагт ардын баатар ташуураа барьж ирэхийг хүлээн хэрүүл хийдэг нь алга болоод олны хүч оломгүй далай гэдгээ ухамсарлана.
Нийтээрээ эвлэлдэн нэгдэж чаддаг болно. Жагсаал цуглаанаар нэгдэх биш үнэт зүйлээрээ нэгдэж байж эв нэгдэл үүсдэг гэдгийг ойлгоцгооно. Ийм их боломж бидэнд байнаа.
Цаашдаа нийтээрээ бодох өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг илүү ухах, эрүүл мэнд улс орны эдийн засаг улс төрд бид бүхэн өөрсдөө энгийн үйлдэлээрээ хамгаас илүү нөлөөлж чадна. За ингээд бүхнийг өөрөөсөө л эхлэе.