Ганцхан 500 граммын шилийг үйлдвэрлэхэд асар их тог, диоксид элс болон бусад олон бодис ордог. Бүгд байгаль эхийн эд эсээр нэг бүрчлэн бүтдэг. Үмх идэш, балга ундаа уухын тулд ингэж их хохиролтой замбараагүй хэрэглээ байгаад байвал бид эх дэлхийгээ хайрлах ухаан үгүй болно. Авч л байх ёстой гэсэн амиа бодсон, өчүүхэн хувиа бодсон хогийн ухамсартай үр хүүхэд өсгөж бий болгоод байх болно. Нэгэнт үйлдвэрлэсэн энэ олон шилийг дахин ашиглаад байх бүрэн бололцоотой. Энд тэнд сайхан санаачлагууд өрнөөд л байна. Сардаа нэг удаа сайхан цуглааж байгаад хэрэгтэй хүнд нь өгөөд байвал хичнээн сайхан билээ дээ. Хогоо багасгая группд нэгдэцгээе, Монголчуудаа. Нэг удаа ч гэсэн байгаль эхийнхээ өмнө хариуцлага үүрсэн хүмүүс гэдгээ ой тогтоондоо ухамсарлацгаая.