2019 оны 5 сарын 18-ны өдөр сайн дураараа нэгдсэн 12 жуулчины компаний нийт 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй хог түүх групп хүйтэн шороо, шуургыг харгалзалгүй өглөө эрт цуглаж Лүн-Хустай хоорондын 45км /замын урд хойд 90км/ хогийг түүж үнэхээр гоё болголоо. Гундаж гутаж гомдсон сайхан нутаг минь гоo үзэсгэлэнгээ дахин олж авлаа.

Элэг нэгтнүүд минь одоо хогоо хаяхдаа анхаарч үзээч! Хамгийн аймшигт хаягдал бол тамхины иш, ундааны сав, жорлонгийн цаас, архины шил байна. 10 жил хэвтсэн гэмээр хуванцар хичнээн ихийг ч түүв!!!

Одоо нутгаа бүү бузарла. Үүнээс гадна бидний хэсэг нөхдийн хамгийн амжилттай нь бид хэдэн биесээ огт танихгүй хүмүүс ч бид сайн дураараа нэгдэж чадлаа.Биднийг хэн ч албадаагүй, хэний ч захирамж тушаалаар ирээгүй, ямар ч нам улс төрчийн захиалгаар хөдлөөгүй, ийм олон монголчууд сэтгэлээрээ цугласныг харaхад бахархам байлаа!

Оролцсон хувь хүмүүс, аяллын компаниуддаа баярлалаа.


Орсоо ХХК
Аян травэл
ДМД ХХК
Mongolian ways
Bodi tour
Meg's guesthouse & Tours
Nomade planet
Adventure Rider Mongolia
TDM tourist
Гэрлийн өргөө ТББ
Дэлгэрмаа / Их хаадын өлгий ХХК/,
Атар Арт Травэл
Хувь хүмүүсийн нэрс :
М.Мягмаржавын гэр бүл,
Ганзул,
Францын иргэн Анна,
Ганбаяр,
Мядагмаа, Хосбаяр,
Шаарийбуу,
Сарантуяа,
Батнавч,
Жаргалан,
Дэлгэрномин,
Нямтайван,
Хөтөч тайлбарлагчдын холбоо.