Гуулин улсын химийн бодисоор дүүрсэн янз янзын бүтээгдэхүүн авч өөрийгөө болон улс орон хөрс усаа бохирдуулахаа больно уу. Есөн шидийн гоё ганган үнэтэй элдэв юм он удаан жил хэрэглэж ирсэн би бээр эргээд шар тосон дээрээ газардлаа даа. Шар тос хамгийн аюулгүй, хамгийн шимтэй, хамгийн идэвхтэй үйлчилгээтэй. 

1. Нүүрний тос хийхдээ варэний шилэнд чихэхгүйгээр багваахай цэцэг хийж аваад дээрээс нь шар тосоо хийгээд наранд 21 хоног байлгана. Ингэхэд нарны энерги шингээд багваахай цэцэг чинь газрын шимийг өөртөө тээсэн байдаг юм билээ. Ингээд нүдний будаг арилгагч чийгшүүлэгч серум нтр гэх элдэв юм огт хэрэггүй. Бүхнийгээ ганцхан энэ юмаар амжуулчихна. 

2. Үсний арчилгаа хагталт, хуурайшилт, хугаралт уналтанд халгай шар тос хоёроос өөр юм хэрэггүй. Нийлж зуураад л нүүр болон үсэндээ нялахад үс болоод нүүр чинь нарны гэрэл шиг гийнэ. 14 хоног хэрэглээд л үсний уналт зогсоно.


Эртний монгол хүүхнүүдийн арга.