Зарим хүмүүсийн хувьд  хаа сайгүй ургадаг хатгадаг муухай ургамал л даа! Энэ ургамлын талаар хүмүүс ам муутай, дургүй байдаг. Харин эмийн ургамал худалдаалагч, цэцэрлэгч нарын хувьд огт тийм биш!  Түүний гайхамшигт ид шидийг дурдвал:

Эрдэс тэжээлээр баялаг ургамал болох нь: Төмөр, цайр, кали, цахиур, хлорфил зэрэг эрдсээр баялаг бөгөөд  олон төрлийн витамин А,В,С,К зэргийг агуулдаг.
Ядаргааны эсрэг нөлөөлөх нь: Эдгээр олон эрдсүүд нь нэг л ургамалд агуулагддаг учраас ядаргаа тайлахад ашиг тустай. Халгай нь эрдэсжсэн ургамлын тоонд ордог бөгөөд эдгэрэлтийг түргэсгэж, бие организмыг нөхөн сэргээхийн тулд хоол хүнсэнд зохистойгоор хэрэглэхэд тохиромжтой.
Төмрийн найрлагыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэх нь:  Жимс хүнсний ногоо нь витамин С-г их агуулдаг бөгөөд халгайг хольж хэрэглэснээр төмрийн орцыг нэмэгдүүлнэ. Гэхдээ халгай ч бас дангаараа витамин С-гээр баялаг юм.
Үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэх нь: Хэрэх өвчин, остеоартрит, артрит, шөрмөсний үрэвсэл болон бусад архаг үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Шээсний замын үрэвслийг эдгээхэд нөлөө үзүүлэх нь: Шээс задгайрах өвчний үед /crise de goutte/
Харшлын эсрэг жижиг нөлөө үзүүлнэ: харшлын ринит /нүд улайх загатнах, нус гоожих...г.м/
Үсний угийн тослогжилтын шүүрлийг удаашруулах нөлөө үзүүлэх нь: хуйхны тослог , үсний тослогжилтийг багасгах болон үсний уналтын эсрэг өндөр үр нөлөөтэй.
Жирэмсэн болон төрсний дараах үед ч хэрэглэж болно: 
төмөр болон эрдэс баялагуудыг агуулахаас гадна халгайнд агуулагдах цахиур нь үр хөврөлийн эд эсийг бүрдүүлж,  бэлгийн сулралыг багасгах ашиг тустай юм.
Хэрэглэх заавар: ургамлын гаралтай цайнд өдөрт 3 удаа 2 кофены халбагаар хийж 3 долоо хоногийн турш хэрэглэнэ. Дараагийн сараас үргэлжлүүэн 1 долоо хоногийн зай авч  сард 3 долоо хоног хэрэглэж болно. Давстай, элсэн чихэртэй халуун хүйтэн бүх төрлийн хоолонд нунтаглаж цацаж хэрэглэж болно.
Ахуйн хэрэглээнд: 4 хоолны халбага нунтаг халгайг халуун усанд хийж зуурмаг болгоод  тослог үсэндээ түрхэнэ. 30 минут байлгаад, угаана. 7 хоногт 3 удаа.