Би өөрөө л хийхгүй бол өрөөлийг хүлээгээд дэмий юм байна, надаас өөр хэн ч хийхгүй юм байна гэдгийг яс махнаасаа ойлгосон би бээр амьдарч байгаа тосгондоо хог хаягдалгүй амьдралын хэв маяг суртчилах зорилгоор жижиг нийгэмлэг байгуулж бүртгүүлээд маргааш болох Нийгэмлэгүүдийн суртчилгааны өдөрлөг дээр үйл ажиллагаагаа суртчилаад суухаар боллоо.Хотын захиргаанаас 3 дах өдөр болгон 2 цагийн хугацаатай үнэгүй заал гаргаж өгөхөөр боллоо. 

Баян тарган орнууд хэт их даварч, сав баглаа боодол хэрэглээ нь хэвийнээс хальж, ядуу буурай орнууд руу хогоо сэмхэн тээвэрлэж, далай усандаа живүүлж байхыг үзээд зүгээр суумааргүй байна, эд нар байгаль эхээ хамгаалая гэж хурал хуй хийхээс өөр юм мэдэхгүй болж. Ингэж орилохгүй ч энэ хотод амьдардаг ганц монгол хүн миний бие ийм л юм хийж чадахаар юм байна, миний чадах л энэ.

Монголд ч гэсэн та бүхэн өөрөө эхэлж ухамсарлаад, гэр бүлээ дадалжуулаад, дараа нь орцныхныгоо уриалж, зааж өгөөд байвал нэг их хэцүү хүнд ажил биш, түргэн хугацаанд бид бүгдээрээ зөв амьдралын хэв маягт суралцаад ирж болох бүрэн бололцоотойсон. Төрийн дуулалынхаа үгийг мэдэхгүй байж болно, Эх орондоо хайртай гэж дуулж бүжиглэхгүй байж бас болно, Харин эх орноо бузарлахгүй бол Эрлэг чамайг тамд аваачихгүй шүү.